ГРИЙНПИНУС ХХК
Монголын самрын ууган компани юм.
“Грийнпинус” ХХК- ийн үүсгэн байгуулагч Х.Баянмөнх нь 2000 оноос Монголын самар боловсруулах салбарын анхдагч пионеруудын нэг болон тус салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд 2007 оноос боловсруулах үйлдвэрээ компани хэлбэрээр зохион байгуулан ажиллаж буй самар боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэгч билээ. Сүүлийн жилүүдэд боловсруулалтын технологид инноваци нэвтрүүлж, нэр төрлийг төрөлжүүлж, Евро стандартын технологийг дотооддоо нэвтрүүлэн БНСУ, БНГУ, БНХАУ зэрэг улсууд руу боловсруулсан самар болон бусад нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг экспортолж байна.
Түүхэн замнал
“Грийнпинус” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Баянмөнх нь Монголын Самар боловсруулах салбарын анхдагч Пионеруудын нэг бөгөөд 2000 оноос эхлэн тус салбарт ажиллаж эхэлсэн туршлагатай нэгэн. 2007 оноос боловсруулах үйлдвэрээ компани хэлбэрээр зохион байгуулан хөгжүүлсэн нь өнөөгийн Грийнпинус ХХК юм.
2007
Үүсэл
2007 оны 01-р сарын 23-нд үүсгэн байгуулагдав.
2015
Зах зээл
Шинэ төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэв.
2020
Боловсруулалт
Нийт 800 тн хушны самрын боловсруулав.
2021
Экспорт
БНСУ, Герман улсууд руу бүрэн боловсруулсан самрын идээ экспортлов.
2022
Шинэ цэвэрлэгээний үйлдвэр
Шинэ цэвэрлэгээний үйлдвэр ашиглалтанд оруулав. Испани улс руу бүрэн боловсруулсан самар экспортлов.
Бүтээгдэхүүн
Манай бүтээгдэхүүнүүд нь технологи, эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан бөгөөд жил бүр бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, чанрыг сайжруулсаар байна.
Бүгдийг харах