"Грийнпинус" ХХК нь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Монголын Самрын Кластер” ТББ-ын гишүүн компани билээ. “Монголын Самрын Кластер” ТББ нь уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын хушин ойн эко системийн тогтвортой байдлыг тэтгэх, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, хуш модны самрын бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Самрын кластерийн зорилго: Байгалийн ургамал, ойн дагалт баялаг тэдгээрийн гаралтай түүхий эдийг зүй зохистой ашиглах ойн менежментийг хэрэгжүүлэх, кластерийн зарчмаар нэгдсэн зохион байгуулалттайгаар бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бус эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, нэгдсэн бодлогоор дэмжлэг үзүүлж өрсөлдөх чадварыг сайжруулах