Бид үйлдвэрлэлдээ инновацыг тогтмол нэвтрүүлж, Евро стандартын технологийн дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. 2021 оны 8-р сард олон улсын стандартын шаардлага хангасан 2000 М2 үйлдвэрийн шинэ байгууламжийг ашиглалтад оруулсан ба өдөрт 20 тонн зэрлэг хуш модны самар боловсруулах хүчин чадал бүхий орчин үеийн тоног төрөөмжүүдийг ашиглан үйлдвэрлэлээ явуулж байна. Эрүүл мэндэд тустай, амт чанараараа гайхагдах хушны самрыг эцсийн хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилгынхоо хүрээнд Хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартууд болох HACCP, ISO 22000, FSSC 22000-г үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж байна.

ISO гэж юу вэ?

ISO буюу Олон улсын Стандарчлалын байгууллага нь дэлхийн 160 гаруй орны гишүүнчлэлээс бүрдсэн, стандарт боловсруулагч, түгээгч дэлхийн хамгийн том байгууллага юм. ОУСБ нь оролцогч талуудын (НҮБ түүний дэд байгууллага, WHO, WTO, IEC гэх мэт) хүсэлт хэрэгцээнд үндэслэн дэлхийн хөгжилд чухал шаардлагатай байгаа стандартуудыг боловсруулан гаргадаг. Тус байгууллага нь 1947 онд Швейцарь улсад байгуулагдсан байдаг.

НАССР гэж юу вэ?

HACCP нь хүнсний аюулгүй байдлыг хангахад бэлэн бүтээгдэхүүнийг аюулгүй болгоход хүргэдэг үйлдвэрлэлийн үйл явц дахь биологи, химийн болон физикийн аюулаас урьдчилан сэргийлэх системчилсэн арга бөгөөд эдгээр эрсдлийг аюулгүй түвшинд хүртэл бууруулах арга хэмжээг төлөвлөдөг.