ГРИЙНПИНУС ХХК МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГИЙН САНААЧИЛСАН "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
МҮХАҮТ-ын дэргэдэх самрын кластерын Тэргүүлэгч гишүүн “Грийнпинус” ХХК уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Грийнпинус ХХК нь нэг сая мод тарьж ургуулах юм.
Ой мод яагаад чухал вэ?
Ой мод нь дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, манай гарагийн дулаарлын явцыг сааруулж хөрс, усыг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
-
38 125 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж
-
75 640 000 орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж
-
45 750 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж
-
38 125 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлж байдаг.