Хуш модны самар ямар ашиг тустай вэ?
Хушны самрын уурагт 19 төрлийн амин хүчил агуулагддаг бөгөөд эдгээрийн 70 хувь нь хүний бие махбодид үл орлогдох амин хүчин байдаг нь сүү, махны уургаас давуу юм.
Хаанаас түүхий эдээ татан авдаг вэ?
Зөвхөн Монгол болон ОХУ-д ургадаг Сибирийн хушин ой нь Монгол орны хойд хагаст тархан ургасан байдаг. Бид түүхий эдээ Эзэн Чингис хааны өлгий болсон Хэнтий нуруунаас эхлээд Монгол Алтайн нуруудад тархан ургасан Сибирийн хуш модноос бэлтгэн авдаг.
Ямар ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
Бид хушны ястай самар, хушны самрын идээ, хушны самрын тос, хушны самрын ясан дэр зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Хаашаа экспорт хийдэг вэ?
Бид аль ч улс орон руу бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн бөгөөд одоогоор Герман, Хятад, Солонгосын зах зээлд экспортолж байна.
Бүтээгдэхүүн сав баглаа боодлын хэмжээ
99.99%-ийн цэвэрлэгээтэй хушны самрын идээг 5 кг-р нь савлан экпортолдог бөгөөд мөн хөлдөөсөн болон вакуумдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. >83% цэвэрлэгээтэй буюу Хагас боловсруулан самрын идээг 50 кг-ийн савлагаатайгаар тус тус экспортолдог.
Экспортолсон самрын хэмжээ
2018-2020 оны хугацаанд нийт 1000 тонн боловсруулсан самрын идээг экспортолсон.
Яагаад Greenpine-ийг сонгох хэрэгтэй вэ?
Бид 99.99%-ийн цэвэрлэгээтэй хушны самрын идээ үйлдвэрлэж буй цөөхөн үйлдвэрүүдийн нэг бөгөөд Герман, Хятад, Солонгос зэрэг орнууд руу бүтээгдэхүүнээ борлуулсан арвин их туршлагатай.
Хэрхэн худалдан авах вэ?
Худалдан авах болон үнийн санал авах асуудлаар худалдааны мэргэжилтэнтэй nasanerdene@greenpinus.co хаягаар холбогдох боломжтой.
` `